НЯРАЙН БАТГА НЬ:
Батга нь хар, цагаан батга, зарим нь үрэвсэж, идээлж болно. Зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.
Нярайд яагаад батга үүсдэг вэ?
v Шалтгаан тодорхойгүй.
v Удамшлын гаралтай байж болно гэж үздэг.
v Зарим хүүхдэд ээжээс нь дамжсан илүүдэл тестостерон болон бусад эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг.
Батга нь бэлгийн бойжилтын өмнөх нас болох 2-6 насанд ховор тохиолдох ба энэ насанд эр бэлгийн дааврын түвшин хэвийн хэмжээнээс их байвал эршүүд шинжтэй болох нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл:
v биеэрээ үсэрхэг,
v гаж өсөлт,
v бэлэг эрхтэний болон хөхний хөгжил,
v биеийн үнэр г.м.
Батгатай хүүхдүүдийн дааврын өөрчлөлт нь дараах эмгэгүүдтэй хавсарсан байж болдог. Үүнд:
v Бөөрний дээд булчирхайн төарөлхийн гиперплази /хэт ургалт/
v Кушингийн өвчин
v 21-гидрооксилаза ферментийн дутмагшил
v Бэлгийн бойжилт хэт эрт эхлэх
v Эр бэлгийн даавар ялгаруулагч хавдар
v Зарим төрлийн эмийн бодисууд
Шинжилгээ наардлагатай юу?
Ихэнх хүүхдүүдэд шинжилгээ өгөх шаардлагагүй. Том хүүхдүүдэд , хэрвээ эрших шинж илэрвэл :\
v Цусны шинжилгээнд:DHEAS, testosterone, 17-hydroxyprogesterone, LH, FSH, prolactin
v Рентгенд: /X-ray/: ясны өсөлтийн хэмжил /bone age measurement/
Ямар үр дагавартай вэ?
Хүнд хэлбэрийн нярайн батганы үед арилахгүй сорви тогтдог. Мөн өсвөр насандаа ч хүнд, хэцүү батга үүсэх хандлагатай байдаг.
Ямар эмчилгээ хийх вэ?
Эмчилгээ нь :
1/ Ихэвчлэн хэсэг газарт бензойл пероксид /benzoyl peroxide 2,5%/ , эритромициний гель түрхэнэ.
2/ Хүнд хэлбэрийн үед уухаар антибиотек /эритромицин, trimethoprim /триметоприм/, шаардлагатай бол изотретинойн хэрэглэж болно.
Анхаарах: терациклин- ийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй. /шүдэнд арилшгүй толбо тогтоодог /.
Халдварт нялаахай нь элбэг тохиолддог вирусээр үүсгэгддэг арьсны халдварт өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүд, цэцэрлэг, сургуулийн бага насанд , зарим тохиолдолд том хүмүүс ч халдварлаж болно.
Шинж тэмдэг:
v Жижиг, зөв дугуй хэлбэртэй
v 1-6 см орчим диаметртэй,
v Голдоо хүйс маягийн хонхорхойтой
v Сувдан цагаан, ягаан, зарим үед бордуу өнгийн жижиг гүвдрүүнүүд
v Ихэвчлэн суга, цавь, өвдөгний ар зэрэг чийглэг хэсгээр гарч болно
v Зарим үед улайж үрэвсэж, тав тогтож болно.
v Ганц нэгээрээ юмуу олон тоогоор бүлэглэж гарч болно.
Энэ нь арьсны хамгийн гаднах давхаргыг хамардаг, хор хөнөөлгүй ба зарим тохиолдолд олон сар, жилээр ч үргэлжилж болдог.
Гүвдрүү хэт томорвол жижиг хонхорхой хэлбэрийн сорви тогтож болно.
Ямар хүүхдүүд илүү өртөмхий байх вэ?
v Хуурай болон хэт хуурай арьстай
v Харшилтай, диатезтай /арьсаа маажиж гэмтээдэг/
v Өвчлөмтгий биеийн болон арьсны дархлаа сул
v Хоолондоо муу
v Атопийн дерматит болон ХДХВ-тай өвчтөнд удаан хугацаагаар, тархмал, их хэмжээтэй гардаг.
Халдварлах зам:
Арьсаа маажих, гэмтээх зэрэгт тархаж өөрөөсөө өөрт халдварлана.
Яаж оношлох вэ?
Эмч хараад шууд оношийг тавина. Шаардлагатай бол гистологийн шинжилгээгээр баталж болно.
Яаж эмчлэх вэ ?
v Тухайн хүүхдийн дархлаа сайн бол аяндаа арилдаг.
v Хэсэг газрын мэдээ алдуулах тос түрхээд доторх цагаан агуулагдахууныг шахаж, түүж гаргана.
v Мөн мэдээ алджуулсаны дараа лазер болон коагуляцаар түлж авна.
v Хөлдөөх эмчилгээ хийж болно.
v Салицилийн хүчил, benzoyl peroxide 10зэрэг батга хатаадаг тосыг хэрэглэхэд үр дүн сайтай байдаг.
ЭХ СУРВАЛЖ: АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ