Аяны хүрээнд хийгдэх хоёрдох сарын ажлыг чанарын баг зохион байгуулж, “ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭЕ” уриагаар хамт олноо уриаллаа.
Аяны үйл ажиллагаа 2018 оны 04 дугаар сарын 12-ны өдөр эмнэлгийн нэг давхарт эмч ажилчид болон эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн хамт амжилттай боллоо.
Чанарын багаас “Чанарыг эрхэмлэе” уриан дор 16 үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Одоогийн хэрэгжилт-87,5%.
“Уудаг Нар Витамин Д”-н
нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж сурталчилгаа мэдээллийн материал боловсруулж 500 гаруй хүнд тараасан.
Өдөрлөгийн үеэр хямдралтай үнээр оношлогоо хийж эмчилгээний зөвөлгөөг үнэгүй өгч үйлчиллээ.