ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР - ЭЕРЭГ ХАНДЛАГА
ЖИНСТ эмнэлэг нь 2018 онд байгууллагын дэмжлэгт удирдлага, багаар ажиллах чадавх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ажилллагсад болон үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Энэ зорилгын хүрээнд "2018-ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР-ЭЕРЭГ ХАНДЛАГА" уриан дор 6 сарын аянг 3-9 сарын хооронд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд 6 баг ээлжлэн 1 сарын хугацаатай ажил зохион байгуулах юм.
Тус аяны үйл ажиллагааг Жинст эмнэлгийн захирал С.Норжмаа үг хэлж нээв.
Аяны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эмнэлгийн нэг давхарт эмч ажилчид болон эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн хамт амжилттай боллоо.
Аяны хүрээнд хийгдэх эхний сарын ажлыг удирдлагын баг зохион байгуулж, “хамтдаа хөгжье” уриагаар хамт олноо уриаллаа.