Танилцуулга

Жинст эмнэлэг анх 1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн байрны 4-р давхарт 15м.кв талбайтай түрээсийн 1 өрөө байранд эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлэг хэлбэрээр 1 их эмч, 1 сувилагчтайгаар байгуулагдан, 2006 онд 5 ортой эмэгтэйчүүдийн хэвтэн эмчлүүлэх тасгийг нээж 1 их эмч, 2 сувилагч ажиллаж байлаа. Тэрээр 2009 онд дотор, мэдрэл, уламжлалт, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх 25 ортой эмнэлэг, 15 ортой сувилал байгуулан өргөжсөн. 1996-2012 онд түрээсийн байранд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан ба 2013 онд 771 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай байрыг эмнэлгийн зориулалтаар засварлаж, өөрийн байртай болсон. 2010 онд сувиллын байртай болж, лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч клиник, биохими, нян судлалын шинжилгээг хийдэг болсон. Одоогоор Дотор, Мэдрэл, Уламжлалт, Нүд, Чих, хамар хоолой, Арьс, харшил, Эмэгтэйчүүд, Дүрс оношилгоо, Лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх 30 ортой нэгдсэн эмнэлэг болж өргөжсөн. Манай хамт олон 2022 онд ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар байна. 

Давуу тал Хотын төвөөс зайдуу амьдардаг иргэдэд ойр байрлалтай, төлбөрийн хэмжээ бусад эмнэлгүүдтэй харьцуулахад бага, эмч, мэргэжилтнүүд нь мэргэшсэн, 57,8% нь мэргэжлийн зэрэг хамгаалсан. Өөрийн эзэмшлийн байртай, үйл ажиллагаандаа дэмжлэгт удирдлагын тогтолцоог нэвтрүүлж ажилласнаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт жилээс жилд өссөн. Мөн үйлчлүүлэгсдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх, ургийн гажгийг эрт оношлох, хөх  тархины судасны нарийсал, бөглөрөл, гаж хөгжлийг эрт илрүүлэх, зүрхний бүх төрлийн хэм алдагдал, зүрхний далд ишеми эрт илрүүлэх, лабораторийн элэгний үйл ажиллагаа, нойр булчирхай, бөөр, зүрх, үе мөч, хеликобактер, элэгний вирус, өөх тосны солилцоо, цусан дах ь электролитүүд, сахар, холестрин,бүх төрлийн эрдэс шинэжилгээ, Сиперометрийн шинжилгээ зэрэг орчин үеийн оношлогоо, шинжилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан үйлчлүүлэгсдэд оношийн бүлгээр нь төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчид, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд бусад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг үнэ төлбөргүй хийх, эмнэлгийн ажиллагсдад үнэ төлбөргүй, ар гэрийнхэнд нь 50%-ийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Хүчин чадал

Жинст эмнэлэг нь 30 ортой дотор, мэдрэл, уламжлалт, арьс харшил, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг  үзүүлж байна. 

Анх  байгуулагдахдаа эмэгтэйчүүдийн ЭХО-той байсан бол одоо зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО,бамбайн ЭХО, хөхний ЭХО, Зүрний ЭХО, монитор, умайн хүзүүний дуран, ургын гажиг тодорхойлох 4D ЭХО, ургийн зүрхний цохилтыг хянах бичлэгийн аппарат, Амьсгалын багтаамж хэмжигч , Рентген наркозын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, лабораторийн Цусны дэлгэрэнгүй шинжилгээний анализатор, Шээсний анализатор, Амьсгалын багтаамж хэмжигч, Биохимийн бүрэн автомат анализатор, Иммунологийн бүрэн автомат анализатор, Зөөврийн автоклав, Ус нэрэгч, Клинк химийн анализатор, Цус бүлэгнэлтийн  анализатор, Уламжлалт анагаах ухааны  тусламж үйлчилгээний  стандартын дагуу  тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.