Танилцуулга

Жинст сувилал

Жинст  сувилал нь өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг, 470 м.кв талбайтай байрыг худалдан авч, 70 м.кв талбайд өргөтгөл хийж, засварлан, нийт 540 м.кв талбайтай.

 1-р давхартаа  7 өрөө, 2-р давхартаа 19 өрөөтэй, агуулах, ариун цэврийн өрөөнүүдтэй.

Сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2013 стандартын дагуу  үзлэг, сувилуулах хэсгийг тус тусад нь зохион байгуулж, 2016 онд дээвэр, цэвэр, бохир, халуун усны систем, өрөөнүүдэд 180,0 сая төгрөгийн урсгал засвар, тохижилтыг  хийсэн.

0,4 га талбайг зүлэгжүүлэн, эргэн тойрон хашаажуулж, 26 мод бут тарьж, гадна үүдэнд үйлчлүүлэгчид зориулсан сүүдрэвч сандал, машины зогсоол хийж байршлын  тэмдэг тавьж,  гэрлэн хаяг, хогийн сав, туслах замтай, ХБИ-д зориулсан налуу цардмал зам хийн орчныг тохижуулсан.

         

Жинст  сувиллын  гаднах  хэсэг

Жинст сувилал нь нэг ээлжиндээ 15 сувилуулагч авч сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэг ээлжиндээ 40 сувилуулагч авах хүчин чадлын байр, боловсон хүчний нөөцтэй.

Мэргэжлийн  боловсон  хүчний  хувьд  уламжлалт АУ болон сэргээн заслын 2 их эмч, 1 бага эмч, 1 сувилагчтай,  дотор,  дүрс оношлогооны их эмчтэй.

Үйлчлүүлэгчдийг угтах, үдэх, лавлах мэдээллээр хангах цэгийг шинээр бий болгон, 1,2 сая төгрөгөөр  тохижуулж,  ЭМС-ын 2013 оны 344 тоот тушаалын дагуу лавлах үйлчилгээнд хамаарагдах үйл ажиллагааг явуулж, шаардлагатай мэдээллийг ил тод байршуулж, суурин утас /70182585/  шинээр тавиулж, мэдээллээр хангах, хүлээлгийн танхимд сандал, эрүүл мэндийн боловсрол олгох самбар, телевиз, мэдээллийн самбар, үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, тэдний санал хүсэлтийг хүлээн авах хайрцаг, хэвлэл, хэрэгцээт  мэдээллийг байршуулсан.