Мэндчилгээ

Жинст эмнэлэг анх  1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн байрны 4-р давхарт 15м.кв талбайтай түрээсийн 1 өрөө байранд  эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлэг хэлбэрээр 1 их эмч, 1 сувилагчтайгаар байгуулагдан, 2006 онд 5 ортой эмэгтэйчүүдийн хэвтэн эмчлүүлэх тасгийг нээж 1 их эмч, 2 сувилагч ажиллаж байлаа. Тэрээр 2009 онд  дотор, мэдрэл, уламжлалт, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ  үзүүлэх  25 ортой эмнэлэг, 15 ортой  сувилал  байгуулан өргөжиж,  дотрын эмч 1, эмэгтэйчүүдийн эмч 1, мэдрэлийн эмч 1, сувилагч 1,  үйлчлэгч 1, тогооч 1 тус тус нэмэгдэж,  нийт  их эмч 4, бага эмч, сувилагч 4,  бусад ажилтан 4 болж, эмнэлгийн орон тоо 12 болсон.

1996-2012 онд түрээсийн байранд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан ба 2013 онд 771 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай байрыг эмнэлгийн зориулалтаар засварлаж, өөрийн байртай болсон.  2010 онд сувилалын байртай болж, лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч клиник, биохими, нян судлалын шинжилгээг хийдэг болсон. Одоогоор эмнэлэг нь  их эмч 9, сувилагч 7, лабораторийн мэргэжилтэн 2, туслах ажилтан 3-аар нэмэгдэж, нийт  22 эмч, ажиллагсадтай болж хүний нөөцөөр бүрэн хангагдсан.  Нийт  эмч, мэргэжилтний  57,8% нь мэргэжлийн  цол, зэрэг хамгаалж, тогтвор суурьшилтай ажиллаж байна.

 

Шинэ мэдээ

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан үйлчлүүлэгсэд хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээг авах тохиолдолд ЭМЯ-наас баталсан журмын дагуу тодо? [...]

Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ” дэлхийн 7 хоног

2023.11.18 Энэ жил дэлхийн 7 хогогийг 11 сарын 18-24-ны өдрүүдэд "Ирээдүйнхээ төлөө манлайлъя" уриан дор зохион байгуулж байна.    [...]

Эмийн аюулгүй байдал

2023.11.06 "ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ” аян эхэллээ. “Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор дэлхийн 100 гаруй эмийн зохицуулалтын байгуу [...]

Эмч нар

×